Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар сайд, түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр танилцууллаа.
Ж.СҮХБААТАР:
- Ерөнхий сайдын зүгээс "Сэлбэ" сэргэлтийн төслийн асуудлыг гаргах тавьсан. Энэ нь Улаанбаатар хотын иргэд түгжрэлд саатаж байгаа олон гацааг гаргах төсөл. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Сэлбэ" сэргэлтийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
- Түгжрэлийн асуудалд холбоос замын асуудал нэлээн бий. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон ажлыг эхэлсэн. Тухайлбал, 100 тэрбум орчим төгрөг нь боловсролын салбар, газар чөлөөлөлтөд зарцуулагдсан. Үлдсэн хөрөнгөөр явган хүний болон унадаг дугуйн зам, авто замын ажлыг эхлүүлсэн байсан. Гэвч энэ жил эдгээр ажлыг үргэлжлүүлэхэд төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас хөрөнгийн дутагдал үүссэн байв. Өнөөдрийн хуралдаанаар дутагдаад буй 342.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Хөрөнгө оруулалт шийдэгдсэнээр өнгөрсөн жил эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзнэ.
- Түгжрэлийг 2024 онд 50 хүртэл хувиар бууруулах зорилт тавиад байгаа. Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа учраас тасалдахгүй байх боломж хангагдах юм.
- Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлууд түгжрэлийг бууруулахад ач холбогдолтой.
- Нийтийн тээвэрт эхний үе шатны ажлуудаа хийж дууссан. Одоогоор 400 гаруй автобус орж ирсэн. Хоёр дахь шатны ажлыг 87 цахилгаан автобус, 650 евро 5 стандартын эко автобусыг оруулж ирнэ. Энэ нь ирэх жилийн өвөлд бэлдэж байна гэж хэлж болно.
-







Сайн чанартай дэлхийн хэмжээний ВОЛВО БЕНЗ ЯПОН автобус аваачээ. УБ хот маань Хятадын нэг жижиг хот шиг боллоо.