Авлигатай тэмцэх газраас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлэх талаар мэдээлсэн. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
- Авлигатай тэмцэх газраас УИХ-ын хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн бэ, Улсын ерөнхий прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хэзээ хүргүүлэх вэ?
- Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улсын ерөнхий прокурор Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналтай танилцаж байна гэлээ.
АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-т хүргүүлэхээ энэ сарын 14-нд мэдэгдсэн билээ.
Зөв