Дорнод аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын Сайд нар орсон байна. 

Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг, 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг, 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хорогдсон зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг тус тус  байгуулагдсан байна.  Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулах аж.