Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хувьд нийтийн тээврийн хөгжилтэй холбоотой олон нийтийн дунд соёл болсон зүйлс олон байдаг. Тэдгээр нь залуучуудад эерэг сайн нөлөөлөл болдог гэж үздэг. Залуучууд метроны буудал дээр хамтдаа дуулж, амьд хөгжим эгшиглэж, хамтдаа яриа өрнүүлэх, магадгүй заяаны ханиа ч олсон хүмүүс цөөнгүй байдаг.
Тэгвэл өнгөрөгч баасан гараг буюу 3-р сарын 24-ны хэсэг залуус Улаанбаатар хот метротой болбол хэрхэн харагдах бол гэдгийг харуулахаар олон нийтийн дунд эвент зохион байгууллаа.
Тодруулах юм бол NO RULES хэмээх цуврал киноны 2-р бүлэг саяхан нээлтээ хийсэн бөгөөд тус кино нь Эрдэс хэмээх хотод өрнөдөг үйл явдалтай юм. Эрдэс хот нь зохиомол хот бөгөөд метротой хэсэг гарж үзэгчидээ гайхшруулаад амжсан. Тус киноны залуус маань багшийн дээдийн нүхэн гарцанд метро хийж, өөрсдийн киноны маркетинг болгоод зогсохгүй, улаанбаатар хот метротой бол хэрхэн харагдах вэ? гэдэг мессежийг олон нийтэд түгээхийг хүссэн хэмээжээ.


















Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!