Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх" прокурорын саналыг дэмжүүлэхгүйн тулд гишүүдэд тэрбум төгрөг тарааж байгаа гэсэн мэдээлэл news.mn сайтад гарсан. Энэ мэдээлэл ор хоосон зүйл биш бололтой. 

Саяхан л нүүрсний хулгайч нартай хариуцлага тооц гэж хашгирч байсан АН-ыхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийж “Д.Бат-Эрдэнийг шалгуулахгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийн эсрэг байгаа гэдгээ мэдэгдэв. Тодруулбал тус намаас УИХ-д сонгогдсон  Д.Пүрэвдорж “Манай бүлэг Д.Бат-Эрдэнийг өгч явуулахгүй тал дээр 100 хувь санал нэгтэй байх болно гэдгээ илэрхийлье” хэмээн ярьж байх юм.  


Тэгвэл “Ажнай”-н Бат-Эрдэнийг аврах  энэ төлөвлөгөөг АН-ын шинэхэн дарга Лу.Гантөмөр удирдаж байгаа, Д.Бат-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар тохирсон, намын санхүүжилтыг, сонгуулийн мөнгө босгох ажлыг ч Д.Бат-Эрдэнэ даахаар болж, Лу.Гантөмөр түүнийг хамгаалж, ял зэмээс мултлахаар болсон гэдэг н яриа АН-ын гишүүдийн дунд тархаад байна. 

Сүүлийн хэдэн жил тамга ч үгүй, дарга ч үгүй явсан АН  саяхан   даргатай болж, гишүүд нь  шинэ удирдлагын багаас их зүйл хүлээж байлаа. Гэвч Лу.Гантөмөр дарга болсноор АН-ын нэр хүндийг Ажнайн эзэнд худалдсанд олон хүн дургүйцэж байна.