УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар байр сууриа илэрхийллээ. 

Н.НАРАНБААТАР: 

- Прокурорын саналыг нээлттэй хэлэлцэхийг дэмжиж байна. Би хэрэг хийгээгүй, шүүх нь тогтоох байлгүй дээ. Одоогийн байдлаар би хэргийн материалтайгаа танилцаагүй байна. 2017 онд 70 сая төгрөгийн тендер зарлахад Сэрсэн говь ХХК-д 60 саяар орж авсан. Ганц л компани өрсөлдөж авсан. Би тэр үед Засаг дарга байсан, захирамж л гаргасан. 

- Миний 16 объектыг битүүмжилсэн гээд байгаа нь худал. Надад битүүмжлээд байх объект байхгүй. УИХ-ын гишүүн болсны дараа Маршал таунд дөрвөн өрөөтэй орон сууц авсан нь үнэн. Үүнийгээ авахдаа хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад, УИХ-аас 50 сая төгрөгийн дэмжлэг авч, үлдсэнийг нь Хаан банкнаас болон хамаатан садангаасаа авч төлсөн. Үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байгаа юм. Надад овойж оцойсон их хөрөнгө байхгүй гэв.