Сүүлийн үед урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий бүлэг этгээдүүд зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, айлган сүрдүүлэх, хүчирхийлэх зэрэг гэмт хэрэг үйлдэгдэх болсныг цагдаагийн байгууллага тусгай чиг үүргийн хүрээнд таслан зогсоон ажиллаж байна.
Тухайлбал, өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж” зочид буудалд тусгай ажиллагаа явуулжээ.
Энэ үеэр Моононгийн Батлхагва, Няд хочит Эрдэнэ-Очирын Батболд болон Аймгийн арслан Басгаадайн Батхуяг нарыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид хүргэж, цагдан хорьжээ.
Дээр нэр дурдагдсан этгээдүүд нь бусадтай бүлэглэн зохион байгуулалтад орж, орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүй тэсэрч дэлбэрэх бодис ашиглан хууль бусаар алт олборлосон, иргэдийг айлган сүрдүүлсэн, төрийн албан хаагчид авлига өгсөн, мөнгө угаасан гэмт хэргүүдийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.








'
Улсын гарьд Пүрэвжав нь хаачаав хамаг юмыг нь зааж өгдөг хүн шд
цагаан жигмэд гараад ирсэнүү
Бөхөөрөө гавьхүй болохоороо хүн алж хүчэн хийж хулгай дээрэм хийхээр шийдсэн юм байхдаа шууд шорон гүйцээ