УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцэж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар санал хураах ажиллагаа өндөрлөжээ. 

Улмаар гишүүд Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Н.Наранбаатарын эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан байна. Саналыг  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан саналын дагуу саналыг нууцаар цаасаар авчээ. 

Тус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн оролцсон аж.