Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Шадар сайд М.Амарсайхан нарын дунд багагүй хугацаанд “дайн” өрнөсөн билээ. Тодруулбал Засгийн газрын хуралдаан дээр Шадар сайд С.Амарсайхан Д.Сумъяабазарт ажил хэргийн шаардлага тавих үед түүнийг эцэг эх, удам судраар нь гүтгэж, хэл амаар дайрч доромжилсон гэдэг. 

Энэ талаар С.Амарсайхан “Засгийн газрын хуралдаан дээр "УИХ, Засгийн газраас бүх талаар хотын асуудлуудыг дэмжээд байхад ажлаа хий, асуудлаа шийд. Урьд өмнө байгаагүй дэмжлэгийг Хотын даргад үзүүлж байгаа. Өмнөх Хотын даргууд өдөр шөнөгүй ажилладаг байсан" гэдэг ажил хэргийн шаардлага тавьсан юм. 

Гэтэл тухайн үед манай эцэг эх, удам судар, охин хүүхэдтэй минь холбоотой хүн сонсохын аргагүй гүтгэлгүүд явсан.  Улс төрд орохоос өмнө ажиллаж байсан бизнестэй холбоотой гүтгэлгийг олон сар зохион байгуулсан” хэмээсэн.

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр уг хэлсэн үгэндээ уучлалт хүсжээ. “С.Амарсайхан сайдтай ЗГ-ын хурлын үеэр үзэл бодлын зөрүүгээс болж муудалцсан асуудал бий. Хатуу үг хэлсэндээ уучлалт гуйя” гэсэн байна.