БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хот, СБД-ийн 9-р хороо, Ногоон нуур 1008 айлын гэр хороололын дахин төлөвлөлтийн маш сайхан төсөл 2022 оны 4 сараас хэрэгжиж эхэлсэн. Тус төсөлд туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажил гүйцэтгэж, Монголын ард түмэнд хэрэгтэй сайхан төсөл хэрэгжих гэж бахархаж байсан.
Гэтэл тус төслийн Ерөнхий гүйцэтгэгч “Хятадын металлургийн 2-р компани” ХХК-ийн Монгол улс дах төлөөлөгчийн газрын ахлах болон дунд түвшний удирдлагуудын хариуцлагагүй, магадгүй хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байдлаас үүдэн тус төслийн ажил өөрийн агуулга, зорилтот хүрээнээс хазайж төсөл зогсонги байдалд хүрээд байна. Тус төсөлд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан бидний хувьд цалин хөлсөө 8 сарын хугацаанд авч чадахгүй явсаар хохирч байна.
Мөн туслан гүйцэтгэгч компаниуд 8 сарын хугацаанд санхүүжилтээ авч чадалгүй санхүүгийн хүнд байдал орж, банкны зээлийн хүү болон бусад санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон гэж ойлгож байгаа. Маргаантай байдлын улмаас шүүхэд өгчээ.








Төр төслийг анхааралдаа авмаар юм. Монголчууд хохироод үлдэхүүдээ.