АТГ-аас Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж байна. Уг ажиллагаа өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байгаа аж. 

Энэ талаар Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.НАРАНБААТАР: 

- АТГ-аас миний ажлын өрөө болон амьдардаг байранд шалгалт хийж байгаа нь үнэн. Миний зүгээс хууль ёсыг хүндэтгэн АТГ-ын шалгалтын ажлыг дэмжин ажиллаж, шаардлагатай мэдээллийг гарган өгсөн. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Миний зүгээс энэ шалгалтыг явуулж байгаад харин ч дэмжиж байна. Намайг эрх бүхий албан тушаалтнууд архичин, хүчиндэгч болгон гүтгэсэн. Одоо харин авлигачин болгохоор улайрч байна. Надад хийсэн буруу зүйл байхгүй учраас санаа зовох зүйлгүй байна" гэх тайлбарыг өгсөн байна.