#ШУУД: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОН ИТХ-Н ГИШҮҮД ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДЛААР АЙМГИЙН ИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА…


- Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нь төрийн албанд 115 хүнийг хууль зөрчин ажиллуулж байна. Аймгийн төрийн албаны хамгийн албан тушаал болох Тамгын газрын дарга нь хууль бус томилгоотой байна. Мөн Төрийн албаны зөвлөлөөс зургаан албан тушаалтнуудыг хууль бусаар томилсон байна гэж үзэн чөлөөлөх үүрэг өгсөн ч одоог болтол чөлөөлөөгүй байна. 

- Татвар төлөгчийн 1,5 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан. Өнгөрсөн жил зохион байгуулсан залуучуудын чуулга уулзалтад 135,9 сая, зочид төлөөлөгчийг хүлээж авах зардалд 79 сая төгрөг зарцуулсан.

- Төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилсан. 2022 онд гэхэд л 12 обьект, 68 автомашин хувчилсан. Үүнээс 33 автомашины эзэмшигч нэрийн дор заримыг нь 1 сая төгрөгөөр хувьчилсан байна. Ганцхан жишээ дурдахад, 2013 оны ланд крузер 200 машиныг 1 сая төгрөгөөр хувьчилсан. Энэ машинд 2021 онд 25 сая төгрөгийн засвар хийсэн. Гэтэл 2022 онд ингэж хувьчилсан. Мөн 2013 оны ковш тракторыг 4 сая төгрөгөөр хувьчилсан.  


- Аймгийн төвийн А бүсэд байдаг байшинг 3 сая төгрөгөөр хувьчилсан. Энэ байшингийн зөвхөн газар нь гэхэд л 50 сая төгрөгт хүрнэ. Мөн аймгийн төвийн А бүсэд байдаг, цэвэр бохирын шугамд холбогдсон барилгыг 5 сая төгрөгөөр хувьчилсан байх жишээний. 

- Цэвэр усны үйлдвэр татан буугдсантай холбогдуулан тус үйлдвэрийн контейнерыг 700-500  мянган төгрөгөөр хувьчилсан байна. Үүний цаана аймгийн ИТХ болон Засгийн газрын орлогч нь холбоотой. Эдгээр зөрчлүүд Аймгийн Засаг даргыг огцруулахад хангалттай үндэслэл болно. Тиймээс О.Амгаланбаатарыг огцрох хүртэл тэмцэнэ.