#ШУУД: ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА…
Чойжин ламын сүм музейн захирал Д.ОТГОНСҮРЭН:
- Энэ сүмийг 1094-1908 оны хооронд Чойжин лам Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан омбо тэргүүтэй урлаачид бүтээсэн. Энэ хүн бол Наймдугаар Богдын төрсөн дүү. 1930-аад оны сүүл хүртэл энд 50 орчим лам ном хурдаг, шашин номын үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ сүмийг Ерөнхий сайд асан Л.Амар, Х.Чойбалсан нар хэлмэгдүүлэлтийн жилүүдэд музей болгох шийдвэр гаргаснаар 1938 онд нураах эрсдэлээс хамгаалсан байна.
- Чойжин лам сүм байгуулагдаад 115 жил, музей болоод 85 жил болж байна. Музейд хосгүй үнэт 6000 орчим өв бий. Энд Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг хадгалж байна.
- Музей өнөөг хүртэл төвийн төвлөрсөн халаалт, усны шугамд холбогдоогүй. Гүний худгаар ундны болоод хэрэглээний усаа хангадаг. Сүмийг төвийн шугамд холбохын тулд юуны түрүүнд барилгын дулаан алдагдлыг бууруулах ёстой. Гэтэл уг музейд ийм засвар хийх боломжгүй, одоо байгаа төрхөөр нь үр хойчдоо үлдээх учир энэ хэвээр нь байлгах шийдвэр гаргасан.
- 2001 онд Засгийн газрын тогтоолоор музейг хамгаалалтад авч, 2 га бүс тогтоосон. Гэвч 2010 он хүртэл кадастрын зураггүй, гэрчилгээгүй явж ирсэн байсан. Тухайн үед дөрвөн иргэн болон хуулийн этгээд музейн дөрвөн өнцгөөс авч, хоёр давхар байшин барьсан байсныг нураасан. Музейн зөвхөн ганцхан байшин 609,7 м кв талбайтай. Үүнд кадарст оруулсан байсан. Харин музейн хэрмэн хашаа нэг га газартай. Алдсан газраа буцаан авахын тулд гурван шатны шүүх хурлаар орж, 13 жилийг зарцуулсан.
- Нэг зүйлийг онцолж хэлье. Музейд хуульчийн орон тоо байхгүй тул “Монгол өмгөөлөл” компани өмгөөлөгчөөр ажиллаж ирсэн. Газраа буцааж авахын тулд маш их дарамт шахалтад өртөж, 5 шүүхийн маргаан өрнүүлж газраа эргүүлж авч чадсан.
- Одоо музейд 20 ажилтан ажиллаж байна. Музей үйлчилгээний байгууллага тул авто зогсоолтой байх ёстой. Монголын урлагийн зөвлөл, MCS групп, эрдэмтдийн дэмжлэгээр бид гадна орчноо тохижуулсан, судалгаа шинжилгээний ажлууд хийж байна.
- Ядам сүмийг 200 мянган ам.доллароор сэргээн засварлаж байна.
- Засгийн газрын хөтөлбөрт музейн өвийг хадгалах сан хөмрөгийн өрөө барина гэж заасан байдаг. Учир нь энэ музей анх сүм байсан тул сан хөмрөгийн, зориулалтын өрөөгүй. Иймд энэ өрөөг шинээр барих зайлшгүй шаардлагатай. Нэг давхар, доороо зоорьтой байна, 12х54 гэсэн харьцаатай. Зураг төслийг боловсруулахдаа үзэгчдийн тав тухыг хангахад анхаарсан. Ажилчид энд байрлана. Музейн барилгуудыг огт хөндөхгүй.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!