Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Нийслэл Улаанбаатар хотын үе үеийн Засаг дарга нарын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон зэрэг 36958 газрын мэдээллийг ил болголоо.
Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954,
Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329,
Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525,
Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 нийт 36,958 мэдээлэл нээлттэй ил тод байршуулж байна.
Дээрх мэдээллийг ил болгосноор анх тухайн газрыг ямар шийдвэрээр, аль байршилд, хэдэн мкв газрыг ямар зориулалтай, хэнд олгосон талаарх мэдээллийг болон тухайн газрын эзэмших, ашиглах эрхийн хугацааг ямар шийдвэрээр сунгасан, тус эрхээ ямар шийдвэрээр хэзээ, хэнд шилжүүлсэн, эрхийн гэрчилгээний талбай, зориулалтыг ямар шийдвэрээр өөрчилсөн зэрэг мэдээллийг он цаг хугацааны хувьд түүхчилсэн байдлаар нээлттэй харах боломжийг бүрдүүллээ.
Газар эзэмших, ашиглах эрх бүхий хуулийн этгээдийн нэр, тухайн газрын нэгж талбарын дугаар, талбайн хэмжээ, төлбөр төлөлтийн байдал, хугацааны мэдээлэл болон тухайн газрын зориулалтын талаарх мэдээллийг хайлт хийх боломжтой юм.
Цаашид 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарын эзэмших, ашиглах зориулалтаар олгосон тухай түүхчилсэн мэдээлэл болон Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх эзэмших, ашиглах зориулалтаар газар олгосон тухай мэдээллийг ил болгохоор ажиллаж байна.
Shilen.gov.mn системийн нүүр хуудсанд хуулийн этгээдийн нэр эсхүл регистрийн дугаараар хайлт хийхэд тус системд нийтлэгдсэн тухайн хуулийн этгээдэд хамаарах бүх мэдээлэл болон хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг шууд харагдах байдлаар хөгжүүлэлт хийжээ.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!