Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй байршуулсан 14 тоосгон гараашийн газрыг чөлөөлжээ. 

Тодруулбал, Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/321 дүгээр захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 52 дугаар байрны урд, хойно байрлалтай 14 ширхэг тоосгон гараашийг буулгаж газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн байна.