#ШУУД: Боловсролын зээлийн хулгайн асуудлаар иргэн О.Батнайрамдал мэдээлэл хийж байна…

О.БАТНАЙРАМДАЛ: 

- Боловсролын сургалтын зээлийн сан санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд зээл олгохоор байгуулагдсан. Гэвч 30 жилийн дараа энэ зээл санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдүүддээ хүрсэн үү гэдэг нь эргэлзээтэй. 

- 1997 оноос хойш зээл олгож эхэлсэн. 2008 онд энэ  сангаас зээл аваад 5 жил эх орондоо ажиллавал зээлээ төлсөнд тооцохоор журам гаргасан. Гэвч энэ журам хүчингүй болоод 10 гаруй жил болж байна. 2012 онд Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. 

- 2011 онд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль батлагдсан. Энэ хуулийн 8,8-д "БЗС-аар гадаадад сурахад авсан зээлийг төсвийн мөнгөөр эргэн төлүүлэх, зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг зөвхөн УИХ батална" гэж заасан. Өөрөөр хэлбэл УИХ журам гаргах ёстой. Гэтэл одоо хүртэл гараагүй байна. 

-  БЗС бол маш олон залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийсэн, агуулга нь зөв. Харамсалтай нь хэрэгжих үедээ, ялангуяа гадаадад сурсан оюутнуудад зээл өгөх үедээ буруу замаар орсон. Өнөөдрийн байдлаар БЗС-аар дамжуулан гадаадад суралцсан 2368 оюутанд улсын төсвөөс 363 тэрбум төгрөг зарцуулжээ.  Үүнээс бакалаврт 421 оюутан буюу 167 тэрбум, магистр, докторт 1947 суралцагчдад 196 тэрбум төгрөг зарснаас  бакалавраар сурсан оюутнуудын нэг ч эргэн төлөлт хийгээгүй. Түүнчлэн магистраар сурсан суралцагчдын 41 хувь нь сайдын тушаалаар чөлөөлөгдсөн байна.