#ШУУД Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна


Соёлын сайд Ч.НОМИН:

- Өнгөрсөн 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд төвөөс алслагдмал газар ажиллаж байгаа соёлын салбарын ажилтнуудад таван жил тутамд зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Ингэснээр 452 байгууллагын 3002 хүн нэг удаагийн тэтгэмж олгогдохоор болж байна.

-  Соёлын салбарын 452 байгууллагын 6245 ажилтан албан хаагчдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байна. Дундаж цалин 760 байгаа нь бусад БШУ-ны байгууллага, төрийн байгууллагуудаас 6-25 хувь бага байна. Соёлын яам байгууллагдсан цагаасаа хойш соёлын салбарынхны цалинг 25 хувь нэмэгдүүлсэн ч бусад салбаруудтай харьцуулахад бага байна. Иймээс онд ондоо багтаагаад соёлын салбарынхны цалинг Боловсролын салбарынхантай дүйцүүлэн нэмнэ.