Сүүлийн үед аймгийн Засаг дарга нар электрон тамхины борлуулахыг хориглох шийдвэр гаргах болсон. Илт хууль зөрчсөн энэ үйлдлийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч эхэлжээ. Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас электрон тамхины худалдаатай холбоотой асуудлаар аймгийн Засаг дарга нарт зөвлөмж, шаардлага хүргүүлсэн байна. 

Учир нь электрон тамхины худалдаа, хэрэглээг хязгаарлахтай холбоотой зарим аймгуудын Засаг даргын гаргасан шийдвэр /захирамж/ Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж буй. Тиймээс энэ төрлийн тамхи худалдахыг хориглосон шийдвэр гаргасан Засаг дарга нарт хуулийн хэрэгжилтийг хангуулахыг шаардсан бол бусад аймгийн удирдлагуудад тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор энэхүү зөвлөмжийг хүргүүлсэн байна.