Монгол хэвлэл мэдээллийн салбарт Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн холбооны ээлжит хоёрдугаар их хурал амжилттай болж удирдлагын баг, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ.
“Анх 2018 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулсан цагаасаа сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, сургалт мэдээлэл өгөх, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх салбар дундын анхны хэлэлцүүлгийг өрнүүлж, гадна дотны байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай өрнүүлсэн” гэдгийг тус холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Ганзориг онцоллоо.
Холбооны өмнөх багийн ажлыг дүгнэж, дараагийн дөрвөн жилд ажиллах шинэ баг бүрэлдэхүүнийг баталлаа. Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн тэргүүнээр Борын Ганзоригийг дахин улираан сонгосон бол Сургалт, судалгаа хариуцсан дэд тэргүүнээр “Цаст салюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Шинэ-Монгол радио”, “Түгээнэ.мн” сайтын Ерөнхий эрхлэгч тус холбооны үүсгэн байгуулагч Л.Баатархүүг, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүнээр “Товч.мн” сайтын редактор, сэтгүүлч О.Эрдэнэдавааг их хурлын төлөөлөгчид сонголоо.
Мөн тус холбооны удирдах зөвлөлийг 13 гишүүнтэй байхаар тогтож дараахи гишүүдийг УЗ-д сонгосон юм.
- Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Б.Цэнгэлмаа,
- “Зөв.мн” сайтын Ерөнхий эрхлэгч У.Долгорсүрэн,
- “Улстөрч агентлаг”-ийн эрхлэгч З.Батхуяг,
- “Чек.мн” агентлагийн эрхлэгч Т.Цолмонсайхан
- “Шинэ толь” студийн захирал Н.Түшинжаргал,
- Өдөр тутмын сонины төлөөлөл “Монголын Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн
- Төрийн байгууллагуудын хэвлэлийн төлөөлөгчдийн төлөөллөөс Шүүхийн сахилгын хорооны хэвлэлийн ажилтан Л.Ичинхорлоо
- Гэрэл зурагчдын холбооны төлөөлөл болж Монголын гэрэл зурагчдын холбооны гэрэл зурагчин Л.Ган-Од
- “Цахиур.мн” сайтын маркетингийн менежер Д.Чимэг
- Зангараг.мн сайтын эрхлэгч Т.Мандахжаргал нар сонгогдлоо. Тус холбооны шийдвэр гаргах удирдлагын багт эмэгтэйчүүд давамгайлж, шинэ залуучуудаар эгнээгээ тэлж буйгаараа илүү онцлог болов.














Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!