ЦХХХ-ны сайд Н.Учрал  Нийгмийн даатгалын сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээллийг ил болгосонтой холбогдуулан мэдээлэл хийж байна. 


Н.УЧРАЛ: 

-Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын хүрээнд Засгийн газрын харьяа 25 сангийн есөн сангийн мэдээллийг ил болгосон. ЖДҮ сангийн мэдээллийг ил тод болгосноос хойш 4 долоо хоног болоход 3 тэрбум 450 сая төгрөгрийн эргэн төлөлт хийгдсэн байна. 

- Мэргэжлийн боловсролыг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангууд мэдээллээ дутуу ирүүлсэн. Мэдээллээ огт ирүүлээгүй сангууд байна. Тухайлбал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгосон сан, Архидан согтуурахтай тэмцэх сан, ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын сан, Сангийн яамны Засгийн газрын нөөц сан, Ирээдүй өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Кино урлагийг дэмжих сангууд мэдээллээ огт ирүүлээгүй байна.