#ШУУД: E-MONGOLIA3.0 ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАР 81 байгууллагын 1000 гаруй үйлчилгээ, 21 аймгийн нутгийн захиргааны 1,284 үйлчилгээг нэвтрүүллээ…

Н.УЧРАЛ: 

- E-mongolia 2020 онд нээгдсэнээс хойш 82 мэдээлэл хариуцагч 1000 гаруй үйлчилгээг цахимаар өгдөг болсон. Өмнө нь үйлчилгээг авахад мэдэгдэл ирдэг байсан бол шинэчлэлээр сануулдаг болсон. Тухайлбал иргэний үнэмлэхийн хугацаа, гадаад паспортын хугацааг дуусаж байгааг сануулдаг болсон. Мөн нотариатын үйлчилгээ нэмэгдсэн нь хамгийн том дэвшилж болж байна. Гэрээнүүд Е монголиад орсон тохиолдолд заавал цаасаар авч явах шаардлагагүй болж байгаа гэсэн үг.

- И монгол авлигагүй монголын бүтээхээр зорьж байна. Иргэн хүсэлтээ явуулахад аль байгууллагад гацаад байна вэ гэдэг нь харагддаг болсон. Өөрөөр хэлбэл аль нэг байгууллага дээр гацлаа гэж бодоход иргэд 11-11 төв рүү хандаад шийдвэрлүүлэх боломжтой.

- E mongolia-д 1027 үйлчилгээ байна. Цаашид 2000-д хүргэх зорилт тавьсан. Гэхдээ ийм зорилт тавьж байгаа хэдий ч төрийн үйлчилгээг хууль эрхзүйн орчныг сайжруулснаар цомхон хүрээнд зохион байгуулах ажил хийнэ.

- Кибер аюулгүй байдлын хууль батлагдсантай холбогдуулан төв байгуулна. Дэлхийн банктай хамтран "Ухаалаг Засаг" төслийн хүрээнд энэ ажлыг зохион байгуулна. Мөн хатуу дэд бүтэц дээрээ илүү онцгой анхаарч байна. Франц улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд сансрын хиймэл дагуулын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Өргөн уудам нутагтай Монгол Улс шиг оронд хаана ч явсан интернэтийн сүлжээ тасрахгүй байх нөхцөл бололцоог сайжруулна.