ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийж байна. 

Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд зургаан тусгай сангийн мэдээлэл өнөөдөр нээлттэй болж байна. Тухайлбал Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан,  Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сангуудын мэдээлэл ил болжээ.