Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Үндсэн хуулийн өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө намын бүлгүүд өнөөдөр хуралдаанаа хийж байна. Парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал ард иргэдэд шууд утгаараа таалагдахгүй байгаа ч үүнийг ойлгож, өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа хэсэг бол бий.
- Өнөөдрийн нөхцөл байдлыг бид эм уух байдлаар аргацаагаад явах уу эсвэл мэс засал хийгээд анагаах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлт социалист нийгмээс олон намын тогтолцоонд шилжсэн, ардчилсан, эрх чөлөөт эдийн засгийн нийгмийг бүтээж байсан нийгмийн шилжилт болсон. Харин энэ удаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд гарсан алдаа дутагдал болгоныг цаашид бид хараад суух уу, өөрчлөх үү гэдэг дээр Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын гишүүд ч үүнийг бодолцоно гэж харж байна.
- Бид эрх мэдлийн төвлөрөл бий болсноос үүдэж 76 дарга, 76 Ерөнхий сайдтай болчихсон. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөх үү эс өөрчлөх үү гэдэг дээр ирсэн байна. МАН-ын бүлэг эхний 2 хэлэлцүүлэг дээр тоог нэмж, тогтолцоогоо өөрчлөх нь зөв гэдэг дээр санал нэгдсэн.
- Маргааш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Гишүүдийн тоог нэмэх асуудлыг өнөөдрийн байдлаас харж болохгүй. Энд хэн нэгэн улстөрч, аль нэг намын өөрчлөлт гэж байж болохгүй.
Улсын мөнгийг завших нь ихэсч байгаа тул Улсын Их Хурлын гишүүдийн тоог 38 болго!
126 ерөнхий сайд хулгайчтай болох уу