Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг дэмжсэн билээ. Тодруулбал
- Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно;
- 2023 оны эхний хагас жилийн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт нөхөж олгоно;
- Ахмадын тэтгэврийн зөрүүг ойртуулахын зэрэгцээ бүх тэтгэврийг 10% нэмэгдүүлнэ;
- Халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг тус бүр 12.8 хувиар нэмэгдүүлнэ;
- Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан 2-3 дахин нэмэгдүүлж 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлнэ;
Мөн 2023 оны 7 дугаар сарын 1-нээс:
- Соёл урлаг, биеийн тамир, спортын албан хаагчдын цалингийн доод хэмжээг 780.0 мянган төгрөг болгох;
- Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 680.0 мянган төгрөгт хүргэх;
2023 оны 10 дугаар сарын 1-нээс:
- Төрийн мэргэжлийн үйлчилгээ (шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спорт)-ний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1.0 сая төгрөг болгох;
- Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 750.0 мянган төгрөг болгох;
- Төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээний доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэж, албан тушаалын зэрэглэлийг оновчтой болгох зэрэг асуудлыг дэмжлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!