Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар ТХГН-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоожээ.  Нэвтрэх нэг удаагийн тасалбарыг Welcome to Mongolia уриалгатай нийцүүлэн шинэчиллээ. 

Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад 6 дугаар сарын 5-аас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх юм.