Цагдаагийн байгууллагад худал дуудлага, мэдээлэл өгөх явдал гарсаар байна. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ялалтаас тодрууллаа.
Д.ЯЛАЛТ:
- Хариуцсан нутаг дэвсгэрт 2023 он гарснаас хойш иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл болон зөрчлийн шинжтэй 6577 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулахад цагдаагийн байгууллагад 427 гомдол мэдээлэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй байсан нь тогтоогдсон. Улмаар хуурамч дуудлага өгсөн иргэн, ААН-г Монгол улсын зөрчлийн тухайн хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгж буюу 50.000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авч, нийт 21.400.000 төгрөгийн шийтгэл оногдуулаад байна. Иймд иргэд цагдаагийн байгууллага болон тусгай дугааруудад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болон бусад байгууллагуудад дуудлага мэдээлэл өгөх дөө үнэн зөв мэдээлэл өгч байх шаардлагатай байна” гэлээ.
Зөрчлийн тухайн хуульд:
15.9 дүгээр зүйл.Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх:
1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байна.








????????