УИХ-ын гишүүн Д.Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан Дарханы замын талаар дараах мэдээллийг өгчээ.

 - Бүтээн байгуулалтын улиралд замын ажлын тайлан мэдээг ЗТХЯ-наас авч иргэдэд ил тод, тогтмол мэдээлсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар Азийн Хөгжлийн банкны эхний урсгалын 5 багц ажлын нийт гүйцэтгэл 76.7 хувь, Европын сэргээн Босголт Хөгжлийн Банкны хоёрдугаар урсгалын 5 багц ажлын нийт гүйцэтгэл 53.4 хувийн хэрэгжилттэй байна. 

-Эхний урсгалын хувьд 1, 3, 5-р багцын гүйцэтгэл ерөнхийдөө хангагдаж, хөдөлгөөн нээгдсэн. Зарим засварлах ажлуудыг хийж байгаа. Харин 2, 4-р багцын хувьд сонгон шалгаруулсан эхний бүтэлгүй гүйцэтгэгч компаниудаас болж ажил нь удаан хугацаагаар саатсан. Шинээр орсон компаниуд нь энэ хоцрогдлыг гүйцээх гээд нилээн чармайлттай ажиллаж байгаа.  
  
- Хоёрдугаар урсгалын хувьд нийтдээ бүх багц дээр зам барилгын талбайд чулуу бутлуур, тэгшилгээ нягтруулалт болон хөрс хуулалт, орц гарц, хэв хашмал, хөдөлгөөн хязгаарлах шон, хашлага угсрах ажлууд голчлон хийгдэж байна. 
  
- Суурь болон өнгө хучилтын ажлууд төлөвлөгөөнөөс хоцорч хийгдэж байгаад анхаарал хандуулж, холбогдох газруудад шаардлага тавьсан.  Талбайд нийтдээ 818 хүн хүч, 420 техник байршин ажиллаж байна.