#ШУУД: Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж буй хэргээр ЭЦГ-аас тодруулж байна
ЭЦА-ын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга н.СЭРГЭЛЭНБААТАР:
- Сүүлийн 3 жилийн хугацаанд манай улсад криптовалют буюу койн токен гаргаж, хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагаа эрчимтэй явагдсан. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн цагдаагийн байгууллага дотооддоо Ажлын хэсэг гаргаж, эхний удаа Санхүүгийн зохицуулах хорооноос эрсдэлтэй гэж дүгнэсэн 26 этгээдийн үйл ажиллагааг шалгасан. Өнгөрсөн хугацаанд хоёр албан тушаалтныг яллагдагчаар татсан, койн токен гаргасан боловч хөрөнгө татаагүй хоёр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоогоор 22 хэргийг шалгаж байна.
- Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс 6 хуулийн этгээдийн татсан 839 сая төгрөгийг иргэдэд буцаан олгосон. ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байна.
- Иргэн Б.Идэр-Од бол шалгах шаардлагатай хүмүүсийн нэг. Гэвч өнгөрсөн жил буюу 2022 оны 3 дугаар сард хилээр гарч явсан учраас Интерполын шугамаар хөх буланд эрэн сурвалжлахаар мэдээллийг өгсөн. Энэ нь хаана байгааг нь тогтоох ажиллагаа гэсэн үг. Бидний авсан мэдээллээр Б.Идэр-Од өнгөрсөн хоёрдугаар сард Авсрали улсаас АНУ руу явсан байна. Эрэн сурвалжилж байгаа нь үнэн.
- Интерполын хаалттай хэсэгт өнгөрсөн 2 дугаар сараас эрэн сурвалжилж эхэлсэн.








https://fb.watch/k-S ezWQxPE/?mibextid=cr 9u03 ээж нь нүүрсний лайв хийгээд л шууд ийм мэдээлэл цацах юмаа, аймар юмаа нүүрсчид