Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор зуслангийн чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.
2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр буюу маргаашаас дараах зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх юм. Үүнд:
ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” чиглэлийн үйлчилгээг,
ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс” чиглэлийн үйлчилгээг,
ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол” чиглэлийн үйлчилгээг,
ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК” чиглэлийн үйлчилгээ,
ШҮ:5 “Зунжин худалдааны төв –Ард кино театр” чиглэлийн үйлчилгээ,
ШҮ:6 “МУБИС-Архивын Ерөнхий газар” чиглэлийн үйлчилгээг
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.








Баянхошууны баруун салааны эцсээс хилчдийн зуслан буюу номын ам хүртэл 5 буудал газар замыг нь тавиад 5 жил болж байна.зуслангийн автобус явуулж өгөх хүсэлт тавиад байдаг биелдэггүй өвөл зунгүй хүмүүс бүтэн алхаж байна.том дарга нар байдаггүй дандаа борчуул байдаг болохоор тоодоггүй юм шиг.энд зуслангийн автобус явуулж өгнө үү
Бас хэрэгтэй үйлчилгээ бна.