Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
- Засгийн газрын хуралдаанаар БЗС-ийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж, тогтоол гарлаа. Сангуудын үйл ажиллагаа нээлттэй болсонтой холбогдуулан төрийн болон төрийн өмчийн хууль этгээдүүд боловсон хүчний зээл, тэтгэлэг олгодог асуудлыг зөвхөн БЗС дээр төвлөрүүлж, нэг мөр шийдэх хэрэгтэй гэж үзлээ. БШУ-ын сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгсөн.
- Шинэчлэлийн хүрээнд дэлхийн топ их дээд сургуульд тэнцсэн 2023 онд зээл авсан оюутнуудын бүртгэлд тодотгол хийж шинэ системээр шалгалт явуулна. Цаашид БЗС-гийн үйл ажиллагааг Боловсролын багц хуульд хамруулж, журмыг тодорхой болгуулна. Зээл, тэтгэлэгт хамрагдах журмыг илүү тодорхой болгосноор зээлийн төлөлт илүү ойлгомжтой, тодорхой болно.
- Зээлээ төлөөгүй, тэтгэлэг авсан ч сургуулиа төгсөөгүй гэх мэт зөрчилтэй 270 орчим суралцагчийн мэдээлэл бий. Үүнийг нягтлаад ямар ч зөрчилгүй хүмүүсийн нэр төрийг цэвэрлэнэ. Харин зөрчилтэй хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, хариуцлага хүлээлгэнэ.
Ирэх долдугаар сард Монголын эдийн засгийн форум болно
- Ирэх долдугаар сарын 9,10 нд Монголын эдийн засгийн форум болно. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулж байгаатай холбогдуулан гадныхан ихээхэн сонирхож байна. Уг форум дэлхийн томоохон Улс орнуудын хөрөнгө оруулагчид оролцохоо илэрхийлж байна. Мөн Оюутолгой компанийн толгой компани болох Риотинто группын ТУЗ-ийн дарга болон зөвлөлийн гишүүд оролцоно.
- ICT экспо гурван хоногийн турш зохион байгуулагдахад 40 гаруй сая ам.долларын гэрээ хэлцэл хийгдсэн байна. Тиймээс эдийн засгийн форум ААНүүдээ дэмжиж ажиллана.
- Зөвшөөрлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шууд олгогдох зөвшөөрлүүд олгогдож чадахгүй байна гэх гомдол цөөнгүй байна. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс ирэх наймдугаар сарын нэгнээс өмнө бүх зөвшөөрлийг шилэн болгох үүрэг өгч байна. Хэрвээ үүнээс өмнө шилэн болгож чадахгүй бол уг зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!