АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газар, Өмнөговь аймгийн ЗДТГ болон "Монголын уул уурхайн үндэсний ассоциаци", Монголын дата клуб, Олон улсын санхүүгийн корпорац, "Хил хязгааргүй алхам" ТББ-ууд хамтран "Ил тод хариуцлагатай уул уурхай-Өмнөговь аймгаас” аяныг зохион байгуулж буй. Уг аяны хүрээнд “Биднийг нэгтгэх хариуцлага- датагаар ойлголцъё” өгөгдөлд түшиглэсэн олон талт оролцогчдын сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод эхэллээ.
Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэлсэн үгэндээ,
- Өмнөговь аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци”, “Хил хязгааргүй алхам” НҮТББ, “Монголын дата клуб”, “Олон улсын санхүүгийн корпорац”, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Сумын ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран “Ил тод, хариуцлагатай уул уурхай – Өмнөговь аймгаас” сургалт, хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Уул уурхайн салбар бол улс орны нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар. Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь экспортын бараа бүтээгдэхүүний 87 хувийг дангаар бүрдүүлдэг.
Уг сургалт хэлэлцүүлгээр ил тод хариуцлагатай уул уурхайн талаарх ерөнхий ойлголт, стандарт, сайн туршлагыг хэлэлцэж, мэдлэг хуваалцах замаар чадавхаа бэхжүүлэх, уул уурхайн салбарын тус сум орон нутгийн эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг өгөгдөлд түшиглэн хэлэлцэж, улмаар иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, оролцоонд тулгуурласан сайн засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!