Н.Ирмүүн хүү 9 настай. Тэрбээр зөөлөн эдийн хорт хавдраар 2021 онд оношлогджээ. Түүнээс хойш 3 удаагийн хүнд хагалгаанд орсон ч хавдар нь дахисан байна. Иймээс БНСУ-д яаралтай хагалгаанд орон шаардлага тулгарсан учраас Монголын ард түмнээсээ хандив хүсчээ.

Н.Ирмүүн зөөлөн эдийн хорт хавдар гэх хүнд оношийг 2021 онд сонсож гурван удаагийн хүнд хагалгааны дараа зүүн гараа тайруулжээ. Бага насны хүүхэд дийлэхээргүй хүнд хагалгаа, хими эмчилгээнд орж байгаа тэрбээр одоо бусад хүүхдийн адил эрүүл саруул болж хөгжилдөн наадаж, бага насны дурсамжаа гэгээлэг, өвчин эмгэггүйгээр өнгөрүүлэхийг туйлаас хүсэж байгаагаа илэрхийлж байсан юм. 

Ах дүү найз нөхөд төрөл төрөгсөдтэйгөө хөгжилдөн наадаж өнгөрөөх ёстой түүний бага ахуй нас маш их өвдөлт харууслыг дагуулж байгаад ар гэрийнхэн нь хүртэл сэтгэл зовниж байгаа юм. Түүний туйлын хүсэл эрүүл энх өсөж, эх орны амар тайван бүхний төлөө хамтдаа уриатай цагдаа болох. Энэ хүслээ биелүүлэхэд үзэгч таны өргөсөн хандив маш том тус дэм болно гэдгийг түүний ээж ярьж байсан юм.

Хүүгийн эмчилгээний зардлыг олох хандивын тоглолт энэ сарын 29-нд 19 цагт UB PALACE-д болно. Хүүг эдгээхийн тулд урлаг соёлын одод нэг дээвэр дор эвлэлдэн нэгдэж тоглолт хийхээр болсон байна. Хүүгийн эмчилгээний зардал болох 350 сая төгрөг цугларбал  БНСУ-д эмчилгээнд явах боломж нь бүрдэж байгаа юм. Иймд хандивт нэгдэхийг Монголын ард түмнээсээ хичээнгүйлэн хүссэнийг уламжилж байна.

ТИТР: ХАНДИВЫН ДАНС: 5585223151- ХААН БАНК, 1205179945- ГОЛОМТ БАНК- Л.ЭНХТУЛГА / ХҮҮГИЙН ЭЭЖ/