#ШУУД: Гандантэгчэнлин хийдэд болсон хүүхдийн талаар “Далд хүн ТББ”- аас шаардлага хүргүүлж байна
ДАЛД ХҮН ТББ:
- Сүүлийн 6 жилийн хугацаанд хүүхдийн хүчирхийллийн эсрэг Дахин тэвчихгүй жагсаалыг зохион байгуулж, орон нутагт ажиллаж байна. Хүүхдийн хүчирхийлэл жил бүр нэмэгдсээр байна. Ялангуяа хүүхдүүд ахуйн хүрээнд хүчирхийлэлд ихээр өртөж байна.
- Хүүхдийг хамгаалах хүмүүс ажлаа хийхгүй байна. Гандан хийд хүүхэд хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж чадаж байна уу. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тухайн ААН эцэг эхийн зөвлөл байгуулах ёстой, энэ хэрэгжсэн үү. Эцэг эх асран хамгаалагч гурван талт гэрээ байгуулсан эсэхийг асуумаар байна. 13 настай хүү бэлгийн ёс бус асуудалд өртсөн байна. Тиймээс Гандан хийдэд дотуур байрны танилцуулга, асран хамгаалагчидтай хийсэн гэрээ зэргийг танилцуулах шаардаж байна.
- Хүүхдийг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж, заалгасаар байгаад өнөөдөр хүнд шатанд орж байна. Хүүхэд ярихаар өөрсдийн эрх мэдэл, нэр төрөө ярьж байна. Энэ бүхнийг ярьсныхаа төлөө дарамт ирсэн. Зарим нэг лам ном хаялцъя гэсэн.
- Хохирсон хүүхдийн ээж манай байгууллагад хандсан. Мэдээлэл гарсантай холбогдуулан маш их мэдээлэл ирж байгаа. Бүгдэд нь албан ёсоор хандахыг зөвлөсөн.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
#ШУУД: Ламхай нарын бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудлаар Гандантэгчинлэн мэдээлэл хийж байна
ГАНДАН ТВ-ИЙН ЗАХИРАЛ Ж.ОДГАРЬД:
- Шүүх буруутай тооцоогүй үед хэн нэгнийг буруутгаж болохгүй. Гэвч сүүлийн үед үүсэн асуудалтай холбогдуулан нийгмийн сүлжээгээр шүүх явдал хэрээр хэтэрч байна. Ялангуяа Гандантэгчинлэн хийд бол онцгой бүс, монголчуудын соёлын өв. Гэтэл соёлын өвдөө халдах, зарим нэг улстөрчид бүр ийм хэрэг удаа дараа болчихсон мэтээр мэдэгдэл гаргаж байгаа нь зохисгүй гэж үзэж байна.
- Өмнө нь манай байгууллагад хүүхдийн эрхийн талаар төрийн болон төрийн бус байгууллагууд шалгалт хийж байсан. Шалгуулж байсан. Үүссэн асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагад хандаж, хамтарч ажиллаж байна. Мөн дотооддоо байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байна.
- Нийгэмд үүсээд байгаа асуудалд маш их цочирдож байна. Ярихад хүртэл хүндрэлтэй байна. Гэвч үүнээс болж нийт лам, хуваргуудыг гутаан доромжилж байгаад харамсаж байна. Гандантэгчинлэн хийд хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах төлөө ажиллана. Энэ хэрэгт маш өндөр хариуцлагатай хандана.








ГАНДАНГИЙН ХАМБААС ЭХЛЭЭД БҮХ ЛАМ НАРЫГ ЭМНЭЛЭГИЙН ҮЗЛЭГТ ОРУУЛАХ НЬ ЗӨВ ! НЭРИЙГ МАШИД НУУЦЛААД ҮЗЛЭГИЙН ДҮНГ НИЙТЭД ЗАРЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА!
Ер нь бол ямарч шашин хүнииг араатан болгохгүйн тулд л үүссэн мухар сүсэг юм , хүн өөрөө зөв сэтгэлтэй зөв явхад л бүх юм окштээ
ЕР НЬ ГАНДАН Ч БИШ БҮХ ТӨРЛИЙН ШАШНЫ БОЛОН ХӨДӨӨ ХОТЫН БҮХ ТӨРЛИЙН СУРГУУЛЬ, ЦЭРГИЙН АНГИ ДОТУУР БАЙРАНД ИЙМ АСУУДАЛ СОНСОГДДОГ ГЭЭД ДОТУУР БАЙРАНД АМЬДАРЧ БАЙСАН ХҮМҮҮС ЯРЬЖ БАЙДАГ ДАА… НИЙТЭЭР НЬ ШАЛГАЖ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ_ ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД ХРИСТ ВАТИКАНЫ ЛАМ НАРЫН ИЙМ АСУУДАЛ ЕВРОПОД БОЛОН СОЛОНГОСТ ШУУГИАН БОЛЖ БАЙСАН.