"Миний дэлгүүр"-т хий дэлбэрсэний улмаас 3 хүн түлэгдсэнээс 2 нь амиа алджээ.  Өнөөдөр цагдаагийн байгууллагад "Далай ээж захын хөргүүр дэлбэрээд хүмүүс гарч гүйгээд байна" гэсэн дуудлага мэдээлэл өдрийн 12.00 цагийн орчимд иржээ.

Мэдээллийг шалгахад, хуучнаар "Далай ээж" зах буюу одоогийн "Миний дэлгүүр" супермаркетад техник завсарчид хөргөлтийн шингэн цэнэглэх үед хий дэлбэрчээ.

Ослын улмаас техник засварчин 48 настай Б, 26 настай Ж, 53 настай Г нар түлэгдэж, Түлэнхийн төв эмнэлэгт хүргэгдсэн боловч 2 иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Харин хоёр засварчин одоо эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.