#ШУУД: МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна

МАН БҮЛЭГ: 

- Үндэсний хэлний дархлаагаа хамгаалах олон улсын жишиг стандарт байдаг. Дэлхийн бүх улс орон боловсролынхоо хуульд үндэснийхээ хэлээ л голлож явдаг. Аль нэг улсын хэлийг манай улсын 2 дахь хэл байна гэж зааж өгдөггүй. Тиймээс хуульдаа үндэсний хэлээ тусгаад, харин сургалтын хөтөлбөр дээрээ 3 дугаар ангиас нь англи хэл болон бусад хэлийг сонголтоор орно гэсэн заалтаа мөрдөөд явах нь зөв. 

- Улсын сургуульд англи хэл заахгүй, хувийн сургуульд заана гэсэн буруу ойлголтыг өгсөн байна. Тийм зүйл байхгүй. 

- Манай улс Кембрижийн боловсролын хөтөлбөрийг аль хэдийн оруулж ирсэн ч багшаа, хүний нөөцөө бэлдэж чадаагүй. Цалингийн асуудлаас болж ихэнх англи хэлний багш нар нь хувийн сургуульд ажиллаж байгаа болохоор төрийн болон хувийн сургуульд хичээлийн ялгаа гараад байгаа юм. Тиймээс эхний ээлжид багш нараа маш сайн бэлдэх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн.  

- Төр, хувийн гэлтгүй бүх сургуульд англи хэл болон бусад хэлний хичээл заавал орно. Тэр хэрээрээ санхүүжилтээ аваад явдаг  тогтолцоогоо сайн хөгжүүлэх хэрэгтэй.