ЦХХХ-ны сайд Н.Учрал Япон улсад ажиллаж байна. Энэ үеэр тус улсын цахимжилтын (дижитал) сайд, төрийн үйлчилгээний реформ хариуцан ажиллаж буй Таро Коно Кэйготой уулзжээ. 

Уулзалтын хүрээнд 1072 үйлчилгээг цахимаар үзүүлж буй E-Mongolia, 270 зөвшөөрлийг цахимаар олгох E-Business, программ хангамжийн их дэлгүүр mindgolia, авлигатай тэмцэх шилэн ажиллагааны системийн талаар танилцуулжээ.  Таро Коно Кэйго сайд энэ талаар сонирхон мэргэжлийн багтаа манай сайн туршлагыг хуваалцаж хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. 

Япон улс цахимжилтыг хурдасгахад саад учруулж буй 1000 гаруй хуулиндаа өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна. Манай улс ч мөн дүрэм, журмын түгжрэлээс гарах 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж цахимжилтыг хурдасгахад ижил замыг туулж буй нь харагдаж байна.