Гандантэгчэнлин хийдийн ламхай бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал олны анхааралд байна. Энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дага Б.Батзориг мэдээлэл өглөө.
Б.БАТЗОРИГ:
- Шүүх шинжилгээний ерөнхий газраас одоогийн байдлаар хохирогч гэх нэр бүхий 3 хүүхдийн шинжилгээний дүгнэлт гараад байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна. Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд энэ асуудлыг хүүхэд хамгааллын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Хүсэлт гаргасан шаардлагатай хүүхдийг түр хамгаалах байранд байрлуулсан.
Шинжилгээний дүгнэлтийг прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө. Одоогийн байдлаар 7 хүүхдийг шинжилгээнд хамруулсан.
Хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдэд хувийн баталгаа гаргуулах, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг гарсан гэх газарт шалгалтын ажиллагааг хийсэн. Асуудлыг тал бүрээс нь шалгаж байгаа гэв.








Гандангаас гадна бусад хийдүүдийг хамруулан шалгамаар юм. Өргөдөл гомдолгүй тул болдоггүй байх даа. Дашчойлон, Дамбадаржаа, орон нутгийн өчнөөн сүм хийд байна.
томчуудийг нь бас хамруул бүгд нь шугамаар явж лам болоо байлгүй сэжигийн муу хувалзнууд