Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг хаах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргасан. 

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын А/730 дугаарын захирамж гарсантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт оруулан зохицуулалтаар ажиллаж байна. Үүнд:

Ч:10 “Ганц худаг-Баянмонгол хороолол-ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх

Ч:32б “Офицеруудын ордон-ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх

Ч:42 “Сүлжмэл-Нарны-Зайсан” Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх

Ч:56 “Архивийн ерөнхий газар-Буянт Ухаа2 хороолол-120 мянгат” чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин Хүннүгийн гудамж И март дэлгүүрийн урд буцаж эргэх

Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон чиглэл” Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах

Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннү 2222-120мянгат-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг Хүннүгийн гудамжаар зорчуулан 120мянгатын уулзвараар академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулах ажлыг зохион байгуулсан.