Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажилласаар байна.
Хэдийгээр үерийн далан шуудууг бэхлэж, арга хэмжээ авсан ч өнөө шөнө, маргааш өдөртөө үерийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна.
Яг одоо НОК хуралдаж байна.Усны мэргэжилтнүүд болон онцгой байдлынхны өгч байгаа мэдээллээр сүүлийн 50 жилд ороогүй их бороо орж, усны түвшин огцом нэмэгдэж байна.
Улаанбаатарт үерийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байршлууд:
1. Баянзүрх дүүрэг – Сэлбэ голын далан
2. Баянзүрх дүүрэг – Баянмонгол хороолол, Их наяд плаза
3. Хан-Уул дүүрэг – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно Соёмботой хөшөө
4. Хан-Уул дүүрэг – Уран ган, шинэ гүүр
5. Баянгол дүүрэг – Алтай хотхон, гүүр
6. Баянгол дүүрэг – АПУ, шинэ гүүр
7. Баянгол дүүрэг – Дэлгэрэх хотхон
8. 100 айлын гүүрний зүүн дээд эрэг
Эдгээр байршлуудад өнөө шөнө дахин усны түвшин нэмэгдэж хүндрэх эрсдэл байгааг НОК-оос мэдээлж байна.
Шаардлагатай бүх арга хэмжээг авахаар нийслэлээс нийт 500 орчим албан хаагч 2 ээлжээр буюу 12 цагаар хүч нэмэн ээлжлэн тасралтгүй ажиллаж байна. Мөн зэвсэгт хүчнээс 200 албан хаагчийг дайчлаад байна.








Ямар ч мэдлэггүй цүнх барьсан албан тушаалтнууд яанадаа таануус
яанадаа.Мөнгөний төлөө мэдлэггүй албан тушаалтнуждын хийсэн алдааг үүрч бнадаа.Дээр хот төлөвлөлтийг зөв хийдэг байлаа.