Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид цэргийн ёслолын жагсаалыг наадамчин олонд толилуулдаг уламжлалтай. Тэгвэл уг ёслолын ажиллагааг цуцалжээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:-

- Үер усны нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан цэргийн ёслолын жагсаалыг цуцлах шийдвэр гаргасан. Уг жагсаалд оролцохоор бэлтгэл хийж байсан бие бүрэлдэхүүн, алба хаагчид өнөө шөнөөс эхлэн авран хамгаалах ажилд шууд оролцоно. Үер усны аюултай тэмцэх, далан хаалт босгоход зургаан анги, байгууллагын 400 гаруй алба хаагч ажиллаж байгаа. Үүн дээр хүн хүч нэмэгдэнэ гэсэн үг хэмээв.