Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороо Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ЗГХМОНХГ, НЗДТГ-ын ХМОНХХ, Цагдаагийн хэвлэл мэдээллийн төв хамтран ажиллаж байна. 

Баяр наадмын нээлтийн ажиллагааг “Скин” энтертайнмент хариуцаж байгаа бол тус студиэс мөн нээлтийн үйл ажиллагааг шууд дамжуулахаар ажиллаж байгаа аж. 

Бөхийн шууд дамжуулалтыг МҮОНРТ, Монгол HD, PS, TV9 телевиз,  Хурдан морины шууд дамжуулалтыг МҮОНРТ, ETV, NTV, Сүлд телевизэд зөвшөөрөл олгоод телевизүүд бэлтгэлээ хангаж байна. Сур, Шагайн харвааг МҮОНРТ, Малчин Тв шууд дамжуулах юм байна. 

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд гадаадын хэвлэлийн байгууллагуудаас баяр наадмыг сурвалжлах хүсэлт өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдээд байна. Одоогийн байдлаар гадаадын 60 гаруй сэтгүүлч, зураглаач, зурагчин наадам сурвалжлах хүсэлтээ ирүүлжээ.