Улаанбаатар хотын хэд хэдэн дүүргүүдэд үер, усны гамшгийн нөхцөл байдал үүсээд байгаа билээ. УОК-с авч буй арга хэмжээнд нийт 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах албад болон мэргэжлийн анги, нутгийн захиргааны байгууллага, цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагын нийт 4,800 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байгаа юм.
ЭНТО ХХК-ийн хамт олноос тэдгээр баг бүрэлдэхүүн болон албан хаагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжихэд дэм болгон Вирусийн эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй 60сая төгрөгийн үнэ бүхий ВИФЕРОН бүтээгдэхүүнээ хүргүүллээ.
Үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлт өндөр байдаг. Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг тул аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, дархлаагаа дэмжин ажиллахыг уриалж байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!