Туул голын усны түвшин 1966 оны үерийн түвшинд буюу 311 см-т хүрээд байсан. Тэгвэл 20:00 цагийн байдлаар 263 см болж буурсан байна. Тодруулбал, долоодугаар сарын 8-ны
- 02:00 цагт 301 см
- 04:00 цагт 308 см
- 06:00 цагт 311 см буюу үерийн аюултай түвшинг 51 см давсан бол
- 08:00 цагт 308 см
- 18:00 цагт 270 см
- 20:00 цагийн байдлаар 263 см болж буурчээ.
Хэдий тийм боловч усны түвшин нэмэгдэж болзошгүй тул Туул голын орчим амьдарч байгаа иргэдийг анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!