Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан хурдан шүдлэн насны морьдын уралдаан хэдхэн мөчийн дараа эхлэхэд бэлэн болоод байна.
Яг одоо Хүй 7 худагт уралдаанд оролцуулахаар бүртгүүлсэн шүдлэн насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжих үйл явц дуусаж, стандартад тэнцсэн шүдлэг насны морьд гарааны зурхай руу хөдөлжээ.
Энэ жилийн шүдлэн насанд нийт 192 бүртгүүлсэн цөөнгүй тооны морьд хасагдсан гэх мэдээлэл байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!