2023 оны 7 дугаар сарын 17-ноос 2023 оны 7 дугаар сарын 27-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр, хугацааны дунд үеэр говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно./

Хур тунадас: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хагаст, 23-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 19, 22, 23-нд бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 18, 22, 23-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 19, 22-нд бага зэрэг сэрүүснэ.