Улаанбаатар хотод өнөөдөр 15:35 цагийн орчимд орсон усархаг борооны улмаас зарим газар үер буужээ. 

Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газарт бороо орсноос хойш 16 дуудлага ирээд байна. Ихэнх дуудлага Баянзүрх, Хан-Уул дүүргээс ирсэн бөгөөд “Байрны подволь усанд автсан. Байрны граж усанд автсан” гэх дуудлага зонхилж байгаа аж. 

Түүнчлэн Сэлбэ гол дагуух зарим орон сууц усанд автсан тул цахилгааныг салгаж эхэлсэн тухай НЗДТГ-аас мэдээллээ. Одоогоор мэргэжлийн байгууллагууд голуудын эхийн усны түвшинг хэмжиж эхэлсэн байна.