Улаанбаатар их дэлгүүрийн орчимд хүн тогонд цохиулсан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал  “Peace mall” худалдааны төвийн GS 25 дэлгүүрт 25 настай эмэгтэй тогонд цохиулж, ухаан алдсан талаар иргэд мэдээлсэн. Тэгвэл тус эмэгтэй эмнэлгийн тусламж цаг алдалгүй авчээ. Улмаар дамнуургаар тээвэрлэх явцад ухаан орсон байна. 

Одоогоор тухайн эмэгтэйн амин үзүүлэлт тогтвортой байна.