Долоодугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин өглөөний 08:00 цагийн ажиглалтын мэдээтэй харьцуулахад 

- Сэлбэ гол Дамбадаржаа, Санзай, Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд тус тус 3 см 

- Туул гол Улаанбаатар хот орчимд 27 см нэмэгдэж үерийн түвшинд хүрчээ.

Нийслэлийн онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хуралд нийслэлийн 29 байгууллагын удирдлагууд оролцож, борооны дараах нөхцөл байдал болон хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллийг өгч байна.