Өнөөдөр 08:00 цагийн ажиглалтын мэдээг өмнөх өдрийн мөн үеийнхтэй харьцуулахад Сэлбэ, Тэрэлж  зэрэг голын усны түвшин 1-3 см-ээр нэмэгджээ. 

Мөн Сэлбэ гол Дамбадаржаа орчимд үерийн түвшнийг 8 см давсан бол Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см нэмэгдэж, үерийн түвшнийг 18 см даван үерлэж байна.

Өглөөний 05:00 цагаас дараах замуудад цэвэрлэгээ хийж эхэллээ. 

- Зайсангийн гудамж
- Дарь-эхийн зам
- Дамбадаржаа
- Монель
- Их засаг, 1000 оюутны байр орчим
- Баянхошууны зам
- Өргөө кино театрын арын уулзвар
- Эх нялхасын уулзвар
- Ард Аюушийн өргөн чөлөө
- Энхтайваны гүүрны баруун зүүн тал
- Гандигийн гудамж
- Нүхт
- Өлзийт
- Чингүнжавын гудамж
- Энхтайваны өргөн чөлөөний замуудад үерийн усаар түрэгдэн орж ирсэн хайрга, шороог цэвэрлэн, замыг чөлөөлж байна.