Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж улсын арслан цолтон болсон.

Тэгвэл Улсын арслан М.Бадарч өөрийн аав Мягмарын төрсөн нутаг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцжээ. 

Энэ үеэр аймгийн ИТХ, ЗДТГ-аас уугуул гаралтай Улсын шинэ арслан цолтноо суурь хониор мялаасан байна. Хүндэтгэлийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар гардуулан өгчээ.